МУИС-ийн Номын сан Дэлхийн номын өдрөөр

Share Button

Дэлхийн номын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд 4 дүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ. МУИС-ийн Номын сангаас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн номын өдрийг амжилттай зохион байгууллаа.

Тус өдөр “Номын санд ээлтэй тэнхим” шалгаруулж Антропологи, археологийн тэнхимийн хамт олныг 2024 онд хамгийн их ном хандивласан, Номын сангаар идэвхтэй үйлчлүүлдэг, номын сантай хамтран ажилдаг гэсэн шалгууруудыг үндэслэн сонгон шалгаруулсан.

Мөн Байгалийн ухааны сургуулийн 3-р түвшний оюутан Даваахүү овогтой Отгонцагаан, Нийгмийн ухааны сургуулийн 2-р түвшний оюутан Гантөмөр овогтой Нансалмаа,  Хүмүүнлэгийн ухааны сургуулийн 2-р түвшний оюутан Батсүх овогтой Золбоо нар номын сангийн уншлагийн танхимаар хамгийн их үйлчлүүлсэн оюутнаар шалгарч “Шилдэг уншигч” боллоо.

“Номын сангийн зочин” зохиогч уншигчийн уулзалтанд Антропологи, археологийн тэнхимийн багш Ж.Гантулга багш зочноор оролцож “Хойд тамирын хөндий дахь малтлага судалгаа-III” номын талаар оюутан залуустай уулзалт хийлээ.

“Ном хож” танин мэдэхүйн тэмцээнийг оюутан залуусын дунд зохион байгуулсан. Уг тэмцээнд 4 баг оролцож хамгийн их ном хожсон багаар “High five” баг 1-р байр, “Мэдэхгүй” баг 2-р байрт шалгарлаа.

Хэрэгтэй номоо хэрэгцээгээрээ, сонирхолтой номоо солилцоогоороо аян, МУИС Пресс номын дэлгүүр хөнгөлөлтэй үнээр ном сурах бичгээ оюутан залуустаа зарж үйлчиллээ.

2025 оны Дэлхийн номын өдрөөр анх удаа МУИС-ийн ЕБАС-ийн 10-12 дугаар ангийн хүүхдүүдийг урьж номын сантай танилцуулж “Би оюутан боллоо”, Тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?, “Их сургуулийн клуб” гэсэн сэдвийн хүрээнд илтгэлийг оюутны холбоо, номтой найзалъя номын клубтэй хамтран зохион байгууллаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар