МУИС-ийн профессор Я.Отгонсүрэнгийн нэрэмжит “Маркетинг, Худалдааны хөгжлийн асуудлууд” сэдэвт оюутан, суралцагчдын үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал болно

Share Button

Эрдэмтэн багш, судлаач оюутан залуус та бүхнийг МУИС-ийн профессор Я.Отгонсүрэнгийн нэрэмжитМаркетинг, Худалдааны хөгжлийн асуудлуудсэдэвт оюутан, суралцагчдын үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хуралд урьж байна.

Уг хурал нь 2 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт профессор Я.Отгонсүрэнгийн хөдөлмөрийн алдрыг хүндэтгэх ёслол, дараагийн хэсэгт нэгдүгээр шатнаас шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлэх болно.

Профессор Я.Отгонсүрэн нь МУИС-д 49 дэх жилдээ ажиллаж байгаа ба 29 нэг сэдэвт бүтээл, ном, сурах бичиг бичиж хэвлүүлсэн бөгөөд 50 гаруй өгүүллийг олон улсын болон үндэсний нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлсэн.  Түүнчлэн 30 төсөл, гэрээт ажлыг гүйцэтгэж салбарын хөгжилд хувь нэмрээ оруулаад байна. Тэрээр олон арван бакалавр, магистрант, докторантыг удирдан чиглүүлж, залуу хойч үеэ бэлтгэсэн тэргүүний эрдэмтэн судлаач юм.  

Эрдэм шинжилгээний хуралд 8 их дээд сургуулийн 30 илтгэл ирснээс 12 илтгэгчийг шалгаруулан 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хэлэлцүүлэх гэж байна.

Энэхүү хурлын зорилго нь маркетинг, худалдааны чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн магистрант болон бакалаврын түвшний оюутан судлаачдын судалгааны ажлын үр дүнг танилцуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх, судалгаа хийхур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгааны ажлын үр дүнг түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцах орчныг бүрдүүлэхэд оршино.

Тус хурлыг МУИС, Бизнесийн сургуулийн Маркетинг, худалдааны тэнхимээс зохион байгуулж байгаа бөгөөд Нэг бүсНэг замОлон улсын хөгжлийн судалгааны академи, MMCG маркетингийн судалгааны компани ивээн тэтгэж, хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Мөн хурлын зохион байгуулалтад хамтран ажиллаж байгаа төгсөгч шавь нарт нь талархлаа илэрхийлье.

Эрдэм шинжилгээний хурал 2025 оны 5 дугаар сарын 2-ны Баасан гарагт 10:00 цагаас МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар