“Боловсролын тэгш хүртээмж” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Боловсролын зээлийн сантай хамтран “Боловсролын тэгш хүртээмж” сэдэвт хэлэлцүүлгийг МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт МУБИС, АШУҮИС, ШУТИС, ХААИС, СУИС зэрэг төрийн өмчийн сургуулиудын оюутны хөгжил хариуцсан албаны удирдлага, мэргэжилтэн, оюутны төлөөллүүд оролцлоо.

Тус хэлэлцүүлгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, боловсролын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, их дээд сургуулийн оюутан залуусын дунд тулгамдаж буй асуудлыг судлан шийдвэрлэж, боловсролын тэгш хүртээмжийг сайжруулах тухай хэлэлцэн орлцогчид санал бодлоо солилцов.

Сэдвийн хүрээнд дараах илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Үүнд:

  1. “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст төрөөс боловсролын чиглэлээр үзүүлэх дэмжлэг” Боловсролын ерөнхий газрын суралцагчийн хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Чулуунхишигт
  2. “Боловсролын төрийн сангийн зээлд хамрагчдын асуудал” Боловсролын зээлийн сангийн сургалтын буцалтгүй тусламж хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Гэрэлчимэг
  3. “Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн цаг хугацааны талаарх мэдээлэл” “Амь нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн А.Лхамсүрэн
  4. “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжих үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын хийх үйл ажиллагаа” сэдэвт илтгэлийг МУИС-ийн жишээн дээр Оюутны хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн: Л.Чинзориг

 

ХБХХЕГ нь хэлэлцүүлгээс гарсан санал шийдвэрийн дагуу зөвлөмж боловсруулж, хэрэгжилтийг салбар тус бүрт хангуулах ажлыг эхлүүлж, оролцогч байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар тулгамдаж буй асуудлыг шийдэх хөтөлбөр боловсруулахаар болов.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар