МУИС-ийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт хариуцсан нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд ажил олгогчдын түвшинд ажиллаж буй МУИС-ийн төгсөгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалтыг хийлээ.
Уулзалтаар МУИС-ийн хөгжилд төгсөгчдийн оролцоог хангах, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцож, төгсөгчдийн сүлжээг идэвхжүүлэн, уулзалт, үйл ажиллагааг тогтмолжуулах, төгсөгчдийг их сургуулийн хөгжилд хувь нэмрээ оруулах механизмыг бүрдүүлэх зэрэг асуудлын хүрээнд саналаа солилцлоо.
Түүнчлэн “МУИС-ийн эндаументын сан”-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийж, төгсөгчдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж буйгаа илэрхийлэв.
Төгсөгч, ажил олгогчдын төлөөлөл нийгмийн хариуцлагын хүрээнд боломжит бүх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлж, мэдээлэл солилцох нээлттэй орчныг бүрдүүлэн ажиллах нь хамтын ажиллагаанд ахиц гарах чухал алхам болохыг онцоллоо.