МУИС-ийн багш, ажилтанд зориулсан “Стрессийг даван туулах нь” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа 

Share Button

        Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс МУИС-ийн багш ажилтанд зориулсан “Стрессийг даван туулах нь” нээлттэй өдөрлөгийг 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгөөр Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйчид ажлын байран дахь стрессийг удирдах энгийн аргуудыг танилцуулж, практик зөвлөмж өгсөн юм. Тухайлбал, ароматерапи буюу үнэрийн сэтгэл засал, хөгжимт бясалгалын талаар мэдлэг олгож, багаар хамтран ажилласан ба стрессийг бууруулахад хувь нэмэр оруулах санаачилгуудаа хуваалцлаа.

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар