МУИС-ийн Хууль зүйн сургууль БНСУ-ын Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Share Button

2025 оны 05 сарын 13-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон БНСУ-ын Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй MOU хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичиг зурах ёслолд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг төлөөлж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, БНСУ-ын Хууль зүйн судалгааны хүрээлэнг төлөөлж БНСУ-ын Хууль зүйн судалгааны хүрээлэнгийн захирал Хан Ён Сү нар гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцов.

Уг гэрээг байгуулсанаар эрдэм шинжилгээ, боловсролын хамтын ажиллагааг өрөгжүүлэх, судлаач, эрдэмтэн багш нарыг солилцох, эрдэм шинжилгээний хурал, арга хэмжээг хамтран зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар