Монгол Улсад байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл, хариуцлагатай худалдан авалтын эко тэмдэгжүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэхээр зорин ажиллаж буй “Эдийн засгийн ногоон шилжилт-SOGE” төслөөс олон нийтийн зан үйлийг өөрчлөх нөлөөллийн ажлын хүрээнд GREENERZ POP UP FESTIVAL -г 2025 оны 5 сарын 24-ний өдөр Ю.Цэдэнбалын цэцэрлэг /УДЭТ-н урд талбайд/ зохион байгуулах гэж байна.
Байршил: https://maps.app.goo.gl/Udxx2JBNYX4EsNuP7
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй энэхүү арга хэмжээ нь:
- Ногоон шилжилт хийж буй үндэсний эко үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдний байгальд ээлтэй үйл ажиллагааг хэрэглэгчдэд таниулах
- Хэрэглэгчид тэр дундаа залуу үеийнхнийг худалдан авалтын сонголтоо хийхдээ бүтээгдэхүүний шошгыг хардаг зан дадлыг хэвшүүлэх, эко тэмдгийг ялгаж таньж түүний үнэ цэн агуулгыг мэддэг болгох
- Байгальд ээлтэй үйлдвэрлэгдсэн, эко тэмдэгтэй бүтээгдэхүүн худалдан авснаараа эх орон болон байгаль дэлхийдээ хувь нэмрээ оруулж буйгаа мэдэрдэг, бахархдаг хандлагатай болоход эергээр нөлөөлөх зорилготой юм.
Энэхүү фестивальд Монгол Улсын Их Сургуулийн хамт олон та бүхнийг оролцож, ногоон үзэл санаа, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маяг, эко үйлдвэрлэл, худалдаан авалтыг тухай мэдлэгтэй болохыг урьж байна.
Шинэ үеийн хэрэглэгчдэд зориулсан GreenerZ PopUp Festival нь дараах үндсэн гурван хэсгээс бүрдэнэ.Үүнд:
- GreenerZ Парад
- Байгальд ээлтэй үйлдвэрлэгчдийн болон хэрэглэгчдэд эко худалдан авалтын мэдлэг олгох хөгжөөнт тоглоом, ворк-шопын өртөөнүүд
- Тайзны хөтөлбөр
ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Арга хэмжээний үеэр зохиогдох GREENERZ парадад хамт олноороо оролцох бөгөөд энэ нь анх удаа үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрыг “эко” гэсэн нэгэн зорилгын дор нэгтгэж буйгаараа онцлог юм. Мөн та бүхэн Ногоон парадад нэгдэж, тайзны хөтөлбөрт оролцож, үзэгчдийн дунд тэмцээн зохион байгуулах, урлагийн тоглолт үзүүлэх зэргээр нэгдэх бүрэн боломжтой.
Эх дэлхийдээ, хүндээ ээлтэй тогтвортой бизнес, ногоон үйлдвэрлэлийг хамтдаа бүтээцгээе!
Switching on The Green Economy Project