Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

Share Button

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд суманд болж, үндсэн таван салбар хэлэлцүүлэг зохион байгуулагдав.

  • 1-р салбар хуралдаан: “Говийн бүсийн хөгжил – 2040” салбар хуралдаанаар: Говийн бүсийн хөгжил-2040 дунд хугацааны бодлогын баримт бичгийн төсөлд олон нийтийн санал авах, бүсийн онцлог давуу тал, нөөц боломж, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, чиг үүрэг, оролцооны талаар;
  • 2-р салбар хуралдаан: “Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд” салбар хуралдаанаар: Бүс нутагт бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, баялаг бүтээгчдийг дэмжих, бүсэд татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх боломжуудын талаар;
  • 3-р салбар хуралдаан: “Бүсийн зөвлөл-эрх зүйн орчин” салбар хуралдаанаар: Бүс нутгийн хөгжлийн удирдлагад орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх,төвлөрлийг бууруулах чиглэлээр өөрчлөлт оруулах, орон нутгийн захиргааны байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, сургалт болон техникийн дэмжлэг үзүүлэх замаар удирдлагын төвлөрлийг бууруулах асуудлыг нарийвчлан тусгах зэрэг, бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг зохицуулах,удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар;
  • 4-р салбар хуралдаан: “Бүсийн онцлог-харьцуулалт” салбар хуралдаанаар: Орон нутгийн зорилттой уялдуулан бүсийн аймгууд, орон нутгийн хөгжлийн төв, түүнд таталцах сумдын эдийн засгийн чиг үүрэг, тэдгээрийн тэргүүлэх нөөц, боломжийг тодорхойлж, бүсийн төрөлжилт, хоршилт, дагналт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, нийлүүлэлтийн сүлжээг нэмэгдүүлэх гарц, боломжийн талаар;
  • 5-р салбар хуралдаан: “Амьдралын чанар, тулгамдсан асуудал” салбар хуралдаанаар: Бүсийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгмийн үзүүлэлтүүдийг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж, иргэд бүс нутагтаа сэтгэл хангалуун амьдрах нөхцлийг бүрдүүлэх боломжуудын талаар хэлэлцэж, санал зөвлөмж гаргав.

Дээрх салбар хуралдаанаас гарсан санал зөвлөмжүүдийг “Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-нд тус бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд танилцуулж, Засгийн газар тогтоол гаргажээ.

Тус хуралдаанд МУИС-ийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх Р.Ринчинбазар “Бүс нутгийн шинжлэх ухааны онол, арга зүйн зарим асуудал” сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүлэв.

ХОТ, БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар