Намъянжү, Кан Сонвөн, Скай сайн үйлсийн тэтгэлгийн эзэд тодорлоо

Share Button

“SKY” сайн үйлсийн тэтгэлгийн эзэн тодорлоо.

“SKY” сайн үйлсийн тэтгэлгийг Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д идэвхтэй суралцаж буй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготойгоор 3 дах жилдээ олгож байна. Энэ хичээлийн жилд Гадаад хэлний орчуулга (солонгос) хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч Б.Цэлмэг шалгарлаа.

БНСУ-ын иргэн Кан Сонвөний нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо.

Тус тэтгэлэг нь МУИС-ийн Солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж байгаа оюутныг дэмжих зорилготой юм. 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд дараах суралцагчид шалгарлаа. Үүнд:

Д/д Овог Нэр Хөтөлбөр Түвшин
1 Бодьбаатар Амарбуянт Олон улс, орон судлал (Солонгос) 4
2 Мөнх-Эрдэнэ Анударь Гадаад хэлний орчуулга (Солонгос) 2
3 Бямба Билгүүн Олон улс, орон судлал (Солонгос) 4
4 Мамбаажав Номуун Гадаад хэлний орчуулга (Солонгос) 2
5 Насанбат Отгондэлгэр Гадаад хэлний орчуулга (Солонгос) 3
6 Өнөртуул Уянга Гадаад хэлний орчуулга (Солонгос) 3

Тэтгэлгийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны 502 тоотод зохион байгуулах тул тэтгэлэгт оюутан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

“Намъянжү” монгол боловсролыг дэмжих сангийн тэтгэлгийн эзэд тодорлоо.

2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд зарласан “Намъянжү” монгол боловсролыг дэмжих сангийн тэтгэлгийг МУИС-ийн солонгос хөтөлбөрийн 5 суралцагч, олон улсын харилцаа хөтөлбөрийн 3 суралцагч, бусад хөтөлбөрөөс 4 суралцагч нийт 12 суралцагчид олгохоор боллоо.

ТЭТГЭЛЭГТ ШАЛГАРСАН СУРАЛЦАГЧДЫН НЭРС

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [336.63 KB]

Тэтгэлгийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны 502 тоотод зохион байгуулах тул тэтгэлэгт оюутан та бүхнийг 09:30 цагт хүрэлцэн ирэхийг урьж байна.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар