Монгол Улсын Их Сургууль, Рио Тинто Монгол компанитай хамтран хэрэгжүүлдэг “Багш, оюутны стартап 2025” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн хүрээнд ээлжит сургалтыг “Санхүүгийн удирдлага 2” сэдвийн дор МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн Технологи дамжуулах төв 2025 оны 5 сарын 30-ны өдөр Багш, оюутны хөгжлийн төвийн 502 танхимд амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн ахлах багш Г.Гүнбилэг удирдан явуулж, Санхүүгийн тайлангийн төрлүүд, Чөлөөт мөнгөн урсгал, түүнийг тооцох, Бизнесийн үйл ажиллагааны орлого, зардал, хугарлын цэгийн шинжилгээ, ажлын капиталын санхүүжилт, зохистой байдал, эргэлтийн хөрөнгийн болон өр төлбөрийн бүтэц, Санхүүгийн таамаглал хийх сэдвүүдээр хичээл заав.
Сургалтад хамрагдсан багууд хөгжүүлж буй төслийнхөө үйл ажиллагааны орлого, зардлыг хэрхэн тооцоолох, санхүүгийн загвар байгуулах, мөнгөн урсгалын кейс дадлага ажил гүйцэтгэж, тодорхой мэдлэгтэй боллоо.
Дадлага ажлын төгсгөлд багуудын гүйцэтгэлийн үр дүнг сорил хэлбэрээр үнэлсэн нь багийн ажиллагааг идэвхжүүлж, сонирхолтой болгов. Багуудаас “Recap” баг хамгийн өндөр үнэлгээг авч, Г.Гүнбилэг багшийн гарын бэлгээр шагнуулав.
Хөтөлбөрт оролцож буй багууддаа, зуны хугацаанд төслийн туршилт, судалгаагаа гүйцэтгэж, технологио хөгжүүлэхэд нь амжилт хүсье.
Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн Технологи дамжуулах төв
77307730 – 5310, tto@num.edu.mn