МУИС-ийн Инженер, Технологийн Сургууль нь “Хүрээлэн буй орчин ба Технологи – 2025” зуны сургалтын хөтөлбөрийг 2025 оны 06 сарын 07-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус хөтөлбөрт Өвөр Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль /Inner Mongolia University of Science & Technology (IMUST)/ 23 оюутан, 9 багш хамрагдаж байгаа юм.
Инженер, Технологийн Сургууль Өвөр Монголын ШУТИС-тай 2024 онд хамтын ажиллагааны гэрээг байгуулсан ба уг гэрээний хүрээнд тус зуны сургалтыг зохион байгуулж байна. “Хүрээлэн буй орчин ба Технологи – 2025” зуны сургуулийн хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Номын сан дахь Судалгааны лабораториудтай танилцах, гадаад оюутнууд судалгааны илтгэлээ хэлэлцүүлж, хамтарсан семинарыг зохион байгуулна.
Мөн МУИС-ийн Өвөрзайсан, Хархорин дахь сургалт, судалгааны төвүүдэд хээрийн сургалтын үйл ажиллагааг явуулах юм.