Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк болон “Төрийн банк” ХК-ийн хамтран хэрэгжүүлж буй бизнес эрхлэгч 40 эмэгтэйчүүдэд зориулсан “Манлайлалд суурилсан бизнесийн стратеги ба өсөлт” модуль сургалтын гурав дахь шат 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн сургалт “Talent менежмент” болон “Манлайллын хэв маяг” сэдвийн хүрээнд явагдаж, оролцогч эмэгтэйчүүдийн манлайллын чадвар, хүний нөөцийн удирдлагын стратеги, хувь хүний хөгжил, багийн уур амьсгалыг бүрдүүлэх ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн байв.
Сургалтын төгсгөлд “Бизнес сүлжээ үүсгэх – Спортлог эмэгтэйчүүд” идэвхжүүлэлтийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн ШУТУБП-ийн спорт зааланд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээн нь оролцогчдын нөхөрлөлийг бэхжүүлэх, спортын соёлыг түгээн дэлгэрүүлэх, чөлөөт цагийг эрүүл, идэвхтэй өнгөрүүлэх зорилготойгоор амжилттай хэрэгжсэн бөгөөд шилдэг багуудад өргөмжлөл болон шагнал гардуулсан юм.
Дашрамд дурдахад, тус модуль сургалтын дараагийн шат 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд оролцогчид “Санхүүгийн удирдлага”, “Оюуны өмч ба бизнес” зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх юм.