МУИС БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУДЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

Share Button

IMG_4167

 

 МУИС-ийн бүрэлдэхүүний Олон улсын харилцааны сургуулийн захирал, Газарзүй, геологийн сургуулийн  захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.

 

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  Боловсролын удирдлагын онол, арга зүйн мэдлэгтэй

  Менежмент, эрх зүйн зохих мэдлэгтэй

  Хуульт ёс, хууль хүндэтгэх, удирдлагын болон мэргэжлийн ёс зүйн зөрчилгүйн баталгаа, тодорхойлолттой

 

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

 1.    Олон улсын харилцааны сургуулийн захирал

Боловсрол:  Докторын зэрэгтэй

Мэргэжил:    Олон улсын харилцаа, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр  дээд мэргэжилтэй

Туршлага:    Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас дээш жил ажилласан, олон улсын хэмжээний сургалт, судалгааны ажилд идэвхитэй оролцож байгаа

Ур чадвар:   Нийтлэг гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай

 2.    Газарзүй, геологийн сургуулийн захирал

Боловсрол:   Докторын зэрэгтэй

Мэргэжил:     Газарзүй, геологи, байгалийн ухааны чиглэлээр дээд мэргэжилтэй

Туршлага:     Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас дээш жил ажилласан, олон улсын хэмжээний сургалт, судалгааны ажилд идэвхитэй оролцож байгаа

Ур чадвар:   Нийтлэг гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай

 

Бүрдүүлэх материал:

Сонгон шалгаруулалтад орох иргэн дор дурдсан баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Төрийн албан хаагчийн анкет;
  2. Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны диплом, үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  3. Монгол Улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн  хуулбар;
  4. Ажил байдлын, мэргэжлийн болон удирдах ажил эрхлэх ур чадварын талаар тодорхойлолт /битүүмжилсэн/;
  5. Бүтээлийн жагсаалт;
  6. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  7. Сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр /5 хуудас/

Бүртгэл:        2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09.00 цагаас 16-ны өдрийн 18.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны 201 тоот өрөөнд бүртгэлийн материал хүлээн авна. /Хүний нөөцийн мэргэжилтэн/

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар