“Эдийн засаг ба Жендэр: Асрахуйн эдийн засаг” сэдэвт олон улсын хурал Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

[English below]

Монгол Улсын Их Сургууль (МУИС) 2025 оны 9-р сарын 18-21-ний өдрүүдэд “Эдийн засаг ба Жендэр: Асрахуйн эдийн засаг” сэдэвт олон улсын хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэхүү хуралд Монгол, Канад, БНСУ, Казахстан, Тайланд, АНУ, Аргентин, Япон, БНХАУ, Итали, Шри Ланка зэрэг улс орны нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, төрийн болон иргэний нийгмийн төлөөлөл оролцож, асаргааны эдийн засгийн судалгаа, бодлогын шинэ чиг хандлага зэргийг нийт 22 илтгэлээр хэлэлцүүллээ.

Хурлыг МУИС-ийн Эдийн засгийн тэнхим зохион байгуулж, Канадын Нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн судалгааны зөвлөл, Торонто их сургууль болон МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль дэмжин оролцсон. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн хуралд илтгэл, хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалт, сургалтын өдөрлөг боллоо.

Хурлын үндсэн илтгэлийг профессор Ито Пэнг (Торонто их сургууль), профессор Б.Отгонтөгс (МУИС) болон бусад олон улсын нэр хүндтэй эрдэмтэд хэлэлцүүллээ. Хуралдааны үеэр асрахуйн эдийн засаг, жендэр ба нийгмийн сайн сайхан байдал, хүн ам зүйн өөрчлөлт, асрахуйн ажил, цаг уурын өөрчлөлт, асрах ажлаар өргөтгөсөн макро эдийн засгийн загварчлал, Монгол болон Азийн төлбөргүй асрах хөдөлмөрийн үр дагавар зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарсан хурал болсон юм.

Мөн оролцогчид Төв аймгийн Цонжин болдогт байрлах малчин өрхийн төлөөлөлтэй төлбөргүй асрах хөдөлмөрийн талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. Хурлын сүүлийн өдөр олон улсын мэргэжилтнүүдийн удирдлага дор жендэр болон асрах ажлаар өргөтгөсөн макро эдийн засгийн загварчлалын талаар сургалт зохион байгуулав.

Тус хурал нь Монгол болон олон улсын түвшинд асрахуйн эдийн засгийн асуудлаар мэдлэг, туршлага солилцох, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал үйл ажиллагаа боллоо.

 

International Conference on Economics and Gender: Care Economy Successfully Held in Ulaanbaatar

Ulaanbaatar, Mongolia – The National University of Mongolia (NUM) successfully hosted the 2025 International Conference: Economics and Gender: Care Economy from September 18 to 21, 2025, in Ulaanbaatar. The conference brought together distinguished scholars, policymakers, public and civil society representatives from Mongolia, Canada, South Korea, Kazakhstan, Thailand, the United States, Argentina, Japan, China, Italy and Sri Lanka to discuss the latest research findings and policy developments in the care economy through 22 presentations.

The event was organized by the Economics Department of NUM, with the support of the Social Sciences and Humanities Research Council of Canada, the University of Toronto, and the School of Sciences and Arts, NUM. Over the course of four days, the conference featured keynote speeches, academic panels, roundtable discussions, and a full-day training workshop.

Keynote addresses were delivered by Professor Ito Peng (University of Toronto), Professor Otgontugs Banzragch (NUM), and other prominent experts. The sessions covered a wide range of topics, including care economy, gender and social welfare, demographic change, care work, climate change, care-extended macroeconomic modeling, and the structural consequences of unpaid care work in Mongolia and Asia.

The conference also included a field visit to Tsonjin Boldog in Tuv province, where participants engaged in informal discussions with herder families about unpaid caregiving. The final day was dedicated to a specialized training on gendered and care-extended macroeconomic models, led by international experts.

The event provided a unique platform for knowledge exchange, policy dialogue, and international cooperation on advancing the care economy agenda in Mongolia and beyond.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар