“Өгөгдлийн сангийн удирдлагын систем (SQL server), серверийн үйлдлийн систем (windows server)-ийн лицензийн дараах шаардлагыг хангасан лиценз” нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Лиценз тус бүрд нь үнийн санал ирүүлж болно.
Авах лицензийн төрөл, шаардлага:
| № | Бүтээгдэхүүн | Лицензийн хэмжээ | Лицензийн эрхийн хэлбэр | Тоо |
| 1 | Windows Server 2025 Datacenter Edition | 16 Core + 5 User CAL | Perpetual (байнгын) | 2 |
| 2 | Microsoft SQL Server 2022 Enterprise: Core-based Licensing | 2 Core License | Perpetual (байнгын) | 1 |
Нийлүүлэгч байгууллага дараах шаардлага хангасан байх:
- Microsoft бүтээгдэхүүнүүдийн лицензийг нийлүүлэх албан ёсны байгууллага байх
- Суулгах, идэвхжүүлэх зөвлөмж, дэмжлэг үзүүлдэг байх
- Боловсролын байгууллагад хөнгөлөлтэй үнээр нийлүүлэх боломжтой байх
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хавсаргаж ирүүлэх
- Үнийн саналд нийлүүлэх боломжтой хугацаа тодорхой байх
Үнийн саналыг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 122 тоот /77307730-1213/ хаяг, эсвэл Banzragch.r@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү.
МУИС, Хангамж, үйлчилгээний газар

