Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв, Англи хэлний мэргэшлийн төв (Center of Excellence for English)-тэй хамтран МУИС-ийн ажилтнуудад зориулсан англи хэлний сургалтыг зохион байгуулж эхэллээ. Эхний сургалт өнөөдөр амжилттай болж, цаашид долоо хоног бүр тогтмол зохион байгуулагдана.
Сургалтын зорилго нь ажилтнуудын англи хэлний мэдлэг, хэрэглээг сайжруулах, ажил хэргийн болон өдөр тутмын харилцаанд англи хэлийг үр дүнтэй ашиглах чадвар олгох, мөн мэргэжлийн хөгжилд нь бодитой дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.