“Патентын тогтолцоо ба оюуны өмч” сэдэвт сургалт зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн эрдэмтэн, судлаачдын шинийг санаачлах, оюуны бүтээлч үйл ажиллагааг дэмжих, инновацын соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Патентын тогтолцоо ба оюуны өмч” сэдэвт сургалтыг Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн Технологи дамжуулах төвөөс 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг Технологи дамжуулах төвийн эрхлэгч Ш.Наранмандах, стартап хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Батдулам нар удирдан явуулж, патентын тогтолцоо, түүний үүрэг, патенжуулалтын ач холбогдол, давуу талууд, оюуны өмч мэдүүлэх үйл явц, олон улсын патентын хайлтын томоохон системүүдийн хэрэглээ, технологи дамжуулах процесс, гарааны компани байгуулахад Технологи дамжуулах төвийн дэмжлэгүүд гэсэн сэдвүүдээр хичээл заав.

Сургалтад МУИС-ийн багш, оюутнууд болон “Багш, оюутны стартап 2025” хөтөлбөрт хамрагдаж байгаа багууд идэвхтэй оролцож, оюуны өмчийн мэдлэгээ гүнзгийрүүлэн, бүтээлч санаа, оюуны бүтээлээ патентжуулж хамгаалахын ач холбогдлыг ойлгож, инновацын үйл ажиллагаанд хэрэглэх бодит арга, туршлагатай танилцлаа.

Мөн сургалтад оролцогчид олон улсын патентын хайлтын системд хайлт хийх дадлага ажил хийж, оюуны өмчийн мэдээллийн сангуудтай ажиллах аргачлалд суралцсанаас гадна барааны тэмдэг мэдүүлэх дадлага хийж, мэргэжлийн зөвлөгөө авсан.

Энэхүү сургалт нь МУИС-ийн багш судлаачид, оюутнуудын шинэ санаагаа бодит төсөл болгох, төслөө гарааны бизнес болгож хөгжүүлэхэд чиглүүлсэн, оюуны өмчийн менежмент, инновацийн соёлыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сургалт боллоо.

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,

Технологи дамжуулах төв

75754400 – 5310 tto@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар