МУИС-ийн УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимээс санаачлан гаргасан “Төрийн бодлого” шинэ сурах бичгийн нээлт 2025 оны 10 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотын “Новотел” зочид буудалд боллоо.
Энэхүү бүтээлд МУИС, ШУТИС-ийн профессор, багш нар болон төрийн албан хаагчид зэрэг нийт 25 зохиогчид хамтран оролцсон бөгөөд төрийн бодлого боловсруулах онол, арга зүй, хэрэгжилтийн үнэлгээ, бодлогын шинжилгээ, ирээдүйн чиг хандлага зэрэг өргөн хүрээний 18 бүлэг сэдвийг багтаасан.
Сурах бичиг нь зөвхөн их, дээд сургуулийн оюутнуудад төдийгүй төрийн бодлого, нийтийн удирдлагын салбарыг сонирхогч судлаач, бодлого боловсруулагчдад зориулсан бүтээл юм.
Нийтийн удирдлагын тэнхим нь 2018 онд “Нийтийн удирдлага” сурах бичгийг анхлан хэвлүүлснээс хойш нийт 20 гаруй бие даасан бүтээл эрхлэн гаргаж, нийтийн удирдлагын салбарын онол-практикийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн.
МУИС УТСОУХНУС
Нийтийн Удирдлагын Тэнхим