МУИС-ийн Эмерит профессор С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртлээ

Share Button

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Эзэн Богд  Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан МУИС-ийн Эмерит профессор Содовсүрэнгийн Нарангэрэлд төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.

МУИС-ийн Эмерит профессор С.Нарангэрэлийн Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, Эзэн Богд Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон их үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт, судалгааны эргэлтэд оруулсныг үнэлэн төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээжээ.

Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн Эмерит профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл танд төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж буйд баяр хүргэн гүн талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд тань амжилт хүсье.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар