Хайж байна...

МУИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн “Нээлттэй өдөрлөг-2026” болно.

Share Button

Шинээр элссэн оюутнууддаа зориулан МУИС-ийн 2026–2027 оны хичээлийн жилийн “Нээлттэй өдөрлөг–2026” хоёр өдрийн турш зохион байгуулагдах гэж байна.

Зорилго: МУИС-д шинээр элсэн суралцаж буй оюутнуудад сургалт, оюутны хөгжлийн үйл ажиллагаа, суралцагчийн соёл, сургалтын орчин болон оюутныг дэмжих үйлчилгээг танилцуулах, зөвлөмж, зөвлөгөө өгөх, олон нийтэд мэдээлэл хүргэж танилцуулах, МУИС-ийн клубүүдийн үйл ажиллагааг олон нийт, оюутан залууст сурталчлах, клубийн шинэ элсэлт  тэдний үйл ажиллагааг сурталчлан танилцуулах, өргөжүүлэхэд чиглэгдэнэ.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [613.35 KB]

Хамрах хүрээ: МУИС-д шинээр элсэн суралцагчид, тэдний эцэг эх, Оюутны хөгжлийн газар, Сургалт, хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын газар, МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, оюутны байгууллага, клубүүд болон хамтрагч байгууллагууд оролцоно.

Хугацаа: 2026 оны 09 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд

Байршил : МУИС-ийн хичээлийн төв байр болон Номын сангийн талбайд

09 ДҮГЭЭР САРЫН 15 | 10:00–16:00

“НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”

МУИС-ийн оюутанд чиглэсэн сургалт, үйлчилгээ, хөгжлийн боломж, зөвлөгөө мэдээллийг нэг дороос аваарай.

  • Номын сангийн үйлчилгээ, худалдаа
  • МУИС пресс брэнд дэлгүүр
  • Бүрэлдэхүүн сургуулийн тэнхим, лабораторийн танилцуулга
  • Оюутанд чиглэсэн үйлчилгээ, боломж бүхий хамтрагч байгууллагууд
  • NUM Career – карьер хөгжлийн зөвлөгөө
  • Оюутны байгууллага, клубүүдийн танилцуулга
  • Хичээл, сургалтын үйл ажиллагааны зөвлөгөө
  • SISi системтэй холбоотой мэдээлэл
  • Оюутны үнэмлэх тараах хэсэг болон бусад мэдээлэл, үйлчилгээ

09 ДҮГЭЭР САРЫН 16 | 10:00–16:00

“МУИС-ИЙН ОЮУТНЫ КЛУБҮҮДИЙН ӨДӨРЛӨГ–2026”

Зорилго: МУИС-ийн 84 дэх хичээлийн жилд оюутны байгууллага, клубүүдийн үйл ажиллагааг олон нийт, оюутан залууст сурталчлах, клубийн шинэ элсэлт тэдний үйл ажиллагааг сурталчлан танилцуулахад чиглэгдэнэ.

  • Клубүүдийн үйл ажиллагаа, элсэлтийн танилцуулга
  • Шинээр гишүүн элсүүлэх
  • Оюутны байгууллага, клубүүдийн үйлчилгээ, боломж
  • Урлагийн клубүүдийн уран бүтээл, үзүүлбэр
  • Хичээл, сургалтын үйл ажиллагааны зөвлөгөө
  • Оюутны үнэмлэх тараах хэсэг болон бусад мэдээлэл, үйлчилгээ

10:00–12:00 – Клубүүдийн танилцуулга, элсэлт
12:00–14:00 – Урлагийн клубүүдийн мэндчилгээ, үзүүлбэр
14:00–16:00 – Өдөрлөгийн үндсэн арга хэмжээ, клубүүдийн танилцуулга, урлагийн хөтөлбөр

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар