Хайж байна...

Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Япон Улсын Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн (Tokyo University of Foreign Studies) хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрийн цахим хуудас.

Солилцооны хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл

Шаардлага:

  • МУИС-ийн бакалавр болон ахисан түвшний өдрийн хөтөлбөрт хамгийн багадаа 1 улирал суралцсан, төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцаж буй суралцагч байх;
  • Англи хэлний TOEFL iBT, IELTS, TOEIC L&R, S&W, Cambridge English шалгалтын B2+ түвшин, эсвэл Япон хэлний N2+ түвшиний мэдлэгтэй байх (лавлах хүснэгт);
  • Голч оноо 2.5 ба түүнээс дээш.

Бүрдүүлэх материал

  1. Бүрдүүлэх материалын жагсаалтын баримт бичгийг эндээс татаж авна уу (загвар татах)
  2. Хөтөлбөрт оролцогчийн гэрээг эндээс татаж авна уу (загвар татах)
  3. Эрүүл мэндийн хуудсыг эндээс татаж авна уу (загвар татах)
  4. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  5. Дүнгийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх), загвар татах
  6. Суралцах төлөвлөгөөг эндээс татаж авна уу
  7. Паспортын хуулбар
  8. 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг file-аар JPG өргөтгөлтэй
  9. Гадаад хэлний батламж (лавлах материалыг эндээс татах)
  • Хэрэв албан ёсны гадаад хэлний түвшин тогтоосон гэрчилгээ байхгүй бол тодорхойлолтын загварыг эндээс татаж авна уу /загвар татах/
  1. Материалаа илгээхээсээ өмнө нягтлах шалгана уу. Нийтлэг баримт бичгийн алдааны жагсаалтыг эндээс харна уу.

Тэтгэлэг: JASSO сангийн тэтгэлэгт шалгарсан тохиолдолд тэтгэлэг авах боломжтой бөгөөд энд дарж мэдээлэлтэй танилцана уу.

Дотуур байрны төлбөр: сарын 32000-46000 йен (бүх солилцооны оюутан байрлах боломжгүйг анхаарна уу)

Гадуур байрлах бол сарын төлбөр ойролцоогоор 50000-80000 йен

Суралцах хугацаа: 12 улирал

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Харин дотуур байр, бусад зардлыг суралцагч хариуцана.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

  1. Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
  2. 1 багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
  3. Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.

Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө өөрийн цаашдын хичээл сургалт, төгсөх хугацаа, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах санхүүгийн зардлын асуудлыг сайтар тооцоолж материал ирүүлнэ үү.

Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.

Бусад хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуулийн мэдээлэлтэй танилцах болон солилцооны хөтөлбөрийн урьдчилсан бүртгэлд энд дарж бүртгүүлнэ үү.

Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа

БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар