Сургалтын товч мэдээлэл:
- Үргэлжлэх хугацаа: Нийт 5 долоо хоног
- Сургалт: Бямба, Ням гараг бүр 09.00-16.00 цагийн хооронд хичээллэнэ.
- Сургалтын хэлбэр: Танхим болон цахимаар хосолсон сургалт
- Байршил: Монгол Улсын Их Сургууль (танхим)
- Сургалт эхлэх хугацаа: 2026 оны 10-р сарын 10-ний Бямба гараг
Сургалтын бүртгэл:
- Бүртгэл дуусах хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 07-ны 23:00 цаг
- Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/Fdqa99B8dnrypXGh9
Бүртгэлийн хуудсанд хавсаргах материал:
- Магистр, докторын диплом (хуулбар) /доктор бол зөвхөн докторынх/. Дүнгийн хуулбар шаардлагагүй.
- Сургалтын төлбөрийн баримт (900,000 төгрөг)
- Иргэний үнэмлэх (хуулбар)
Сургалтын төлбөр:
- Сургалтын төлбөр 900,000 төгрөгийг доорх дансанд тушаана. Хаан банк 20000 500 5041123790 /МУИС-Шинжлэх ухааны сургуулийн данс/
Жич: Төлбөрийн зориулалт хэсэгт “багшлах эрхийн сургалтын төлбөр” гэж бичээд “овог нэр”, “регистрийн дугаар”-аа тодорхой бичнэ үү. Сургалтын төлбөрийн баримтыг бүртгэлийн холбоосоор орж хавсаргана.
Суралцагчдад тавих шаардлага: Энэхүү сургалтад их сургуульд багшлах сонирхолтой, магистр болон магистраас дээш боловсролын зэрэгтэй хүмүүс хамрагдах эрхтэй.
*** Бакалаврын зэрэгтэй бол материалыг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Бүртгэл: 2026.09.22 – 2026.10.07-ны 23:00 цаг хүртэл бүртгэнэ.
*** Формыг бөглөж, дээрх материалыг бүрдүүлж, төлбөрийг бүрэн төлснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу.
Боловсрол судлалын тэнхим
(МУИС-ийн хичээлийн II байр, 226 тоот танхим)
Утас: 77307730-2331

