МУИС болон БНСУ-ын Данкүүк их сургуулийн (Dankook University) хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Данкүүк их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Ерөнхий мэдээлэл:
- Данкүүк Их Сургуулийн цахим хуудас
- Солилцооны хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл
- Хөтөлбөрийн мэдээлэл
- Дотуур байрны мэдээлэл
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт хамгийн багадаа 1 улирал суралцсан, төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж буй суралцагч байх,
- Голч дүн: 3.0 ба түүнээс дээш,
- Хэлний түвшин: Англи/Солонгос хэлний дундаас дээш мэдлэгтэй байх,
- Бие болон сэтгэл санааны хувьд эрүүл байх.
Материалыг англи эсвэл солонгос хэл дээр бүрдүүлнэ. Үүнд:
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх)
- Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш онооны батламжтай бол хавсаргах (заавал шаардахгүй),
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Цээж зураг (цагаан дэвгэртэй)
МУИС-аас нэр дэвшүүлсний дараа 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө Данкүүк Их Сургуулийн онлайн аппликейшныг бөглөнө.
Суралцах хугацаа: 1-2 улирал
Төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.
Өргөдөл хүлээн авах алхам болон материал хүлээн авах эцсийн хугацаа:
Алхам 1: Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэн (БОХТ-306 тоот)-д эх хувиар ирүүлнэ.
Алхам 2: Нэг багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mn хаягт 2026 оны 10 дүгээр сарын 19-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
Багц 3: Солилцооны оюутны бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө МУИС-д төлөвлөсөн хичээл, төгсөх хугацаа, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах санхүүгийн зардлыг сайтар тооцоолж материал ирүүлнэ үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй бөгөөд өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Бусад хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуулийн мэдээлэлтэй танилцах болон солилцооны хөтөлбөрийн урьдчилсан бүртгэлд энд дарж бүртгүүлнэ үү.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

