2027 онд тохиож буй МУИС-ийн түүхт 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд МУИС-аар овоглогсод болон олон нийт, нийгэмд чиглэсэн мэдээ, мэдээлэл, контент, сурталчлан таниулах зорилготой бүхий л үйл ажиллагаанд сурталчилгааны бэлэг тэмдэг болгон ашиглах зорилгоор “МУИС-ийн 85 жилийн ойн логоны загвар бүтээх уралдаан”-ыг нээлттэй зарлаж байна.
Ерөнхий шаардлага:
- Монголын дээд боловсролын ууган гал голомт болох МУИС-ийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий 4-өөс дээшгүй элемент агуулсан, 3-аас ихгүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны хувьд төгс бүтээл байна.
Бүтээлд тавигдах шаардлага:
- Лого нь сургуулийн үйл ажиллагаа, онцлогийг тусгасан сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байх,
- МУИС-ийн үндсэн логоны зохион байгуулалтын харьцааг нягт барьсан байх https://www.num.edu.mn/about/brand/
- Бүтээлийг зөвхөн news@num.edu.mn цахим хаягаар хүлээж авах тул цахим шууданд багтах задгай файл эсвэл Dropbox, Google Drive, OneDrive гэх мэт нийтэд зориулсан үүлэн технологийн холбоосоор хүлээн авна.
- График дизайны мэргэжлийн програм дээр, өндөр нягтралтай, (1200 pixels, 14 inch-с дээш) жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар хийгдэх,
- Уралдааны бүтээлээ Аdobe photoshop программын JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт news@num.edu.mn цахим хаягаар ирүүлэх,
- Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр болон видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байх,
- Оролцогч зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй.
- Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байх,
- Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
Бүтээл хүлээн авах хугацаа: Бүтээлийг 2026 оны 9-р сарын 23-аас 2026 оны 10-р сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл цахимаар хүлээн авна.
Шалгаруулалт: Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан МУИС-ийн багш оюутнуудын санал, шалгаруулалтын комиссын нэгдсэн дүнгээр шалгаруулж, дүнг www.num.edu.mn цахим хуудсаар нийтэд зарлана.
Шагнал: Шилдэг нэг бүтээлийг шалгаруулах бөгөөд шагналын сан 1,500.000 төгрөг
Шалгарсан бүтээлийг Монгол Улсын барааны тэмдэгтэд бүртгүүлэх ба өмчлөгч нь МУИС байна.
Холбоо барих: 75754400, 77307730 (1172), (1942)
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

