МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв болон Улаанбаатар хот дахь Энэтхэгийн Элчин сайдын яам хамтран зохион байгуулж буй багш, ажилтнуудад зориулсан иогийн өдөрлөг, сургалт өнөөдрөөс эхэллээ.
Өдөрлөгийг Энэтхэгийн Элчин сайдын яамны иогийн багш Др. Вивек Кумар Мадхэшиа удирдан явууллаа.


Иогийн өдөрлөг нь багш, ажилтны бие махбодын болон оюун санааны сайн сайхан байдлыг дэмжих, стресс тайлах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой.
Энэ удаагийн сургалтаар:
- Зөв амьсгалах техник
- Таргалалтын менежмент
- Стресс бууруулах арга
- Сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих дасгалууд
- Иог Нидра
- Асанa болон пранаяамын дасгалуудыг хийлээ.
Цаашид МУИС-ийн багш, ажилтанд зориулсан иогийн тогтмол хөтөлбөрийг үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

