МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн Практик сургалтын тэнхим нь 2009 оноос эхлэн Хууль зүйн их, дээд сургуулиудын дунд шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 5 дахь удаагийн Шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2013.04.13-ны өдөр Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний чиглэлээр зохион байгууллаа.
Тэмцээнийг МУ-ын Шүүхийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон Захиргааны хэргийн шүүгчид шүүж дүгнэдэгээрээ ихээхэн онцлогтой байдаг. Энэ удаагийн тэмцээний шүүгчдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Батбаатар, П.Соёл-Эрдэнэ, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нар шүүгчээр оролцсон юм.
- МУИС-ийн Хууль зүйн сургууль
- “Отгонтэнгэр” их сургуулийн ХЗС
- Орхон” их сургууль ХЗС
- “Их засаг” ОУИС-ХЗС
- “Шихихутуг” Хууль зүйн дээд сургууль
- “Билиг” Хууль зүйн дээд сургууль
- Улаанбаатар их сургуулийн Хууль зүйн салбар
- “Сутай” дээд сургууль
- Хууль сахиулахын их сургууль гэсэн хууль зүйн их, дээд сургуулийн оюутнууд оролцов.
Тэмцээн 4-н үеийн турш өрсөлдөөнтэй явагдсаны эцэст тэмцээний дүн гарсан бөгөөд 1-р байранд МУИС-ХЗС-ийн баг, 2-р байранд Шихихутуг ХЗДС-ийн баг, 3-р байранд “Их засаг” ОУИС-ийн ХЗС-ийн баг тус тус шалгарлаа.