Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Утга зохиол судлал хөтөлбөрийн докторант LILI (БНХАУ) нь “Алшаагийн орчин үеийн яруу найргийн туурвил зүй” сэдвээр Утга зохиол судлалын доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Утга зохиолоор докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн хурал 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 12:00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоот өрөөнд болно.
Утга зохиол судлалын докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөл

