МХСС, МКС-ийн захирлын сонгон шалгаруулалтанд урьж байна

Share Button

МУИС-ийн бүрэлдэхүүний Монгол хэл соёлын сургуулийн захирал, Математик компьютерийн сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.

IMG_2905 

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  •   Боловсролын удирдлагын онол, арга зүйн мэдлэгтэй
  •   Менежмент, эрх зүйн зохих мэдлэгтэй
  •   Хуульт ёс, хууль хүндэтгэх, удирдлагын болон мэргэжлийн ёс зүйн зөрчилгүйн баталгаа, тодорхойлолттой

 

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

 1.    Монгол хэл соёлын  сургуулийн захирал

Боловсрол: Докторын зэрэгтэй

Мэргэжил: Хэл, соёл, хүмүүнлэгийн чиглэлээр  дээд мэргэжилтэй

Туршлага: Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас дээш жил ажилласан, олон улсын хэмжээний сургалт, судалгааны ажилд идэвхитэй оролцож байгаа

Ур чадвар: Нийтлэг гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай

 

2.    Математик компьютерийн сургуулийн захирал

Боловсрол: Докторын зэрэгтэй

Мэргэжил:  Математик, мэдээлэл зүй, байгалийн ухааны чиглэлээр дээд мэргэжилтэй

Туршлага: Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас дээш жил ажилласан, олон улсын хэмжээний сургалт, судалгааны ажилд идэвхитэй оролцож байгаа

Ур чадвар: Нийтлэг гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай

 

бүрдүүлэх материал:

Сонгон шалгаруулалтад орох иргэн дор дурдсан баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Төрийн албан хаагчийн анкет;
  2. Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны диплом, үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  3. Монгол Улсын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн  хуулбар;
  4. Ажил байдлын, мэргэжлийн болон удирдах ажил эрхлэх ур чадварын талаар тодорхойлолт /битүүмжилсэн/;
  5. Бүтээлийн жагсаалт;
  6. Сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр /5 хуудас/

Бүртгэл:        2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09.00 цагаас 23-ны өдрийн 18.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны 201 тоот өрөөнд бүртгэлийн материал хүлээн авна. /Хүний нөөцийн мэргэжилтэн/

 

 

  

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар