Монголын Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгээс зохион байгуулсан АНУ-ын төвтэй CFA Institute-ийн нэрэмжит “CFA RESEARCH CHALLENGE 2025-2026 LOCAL FINAL-MONGOLIA” тэмцээнд нийт 4 их, дээд сургуулийн 8 баг оролцсоноос МУИС-ийн Бизнесийн сургуулийн “MAGNUS” баг “ТЭРГҮҮН БАЙР” эзэлж Ази-Номхон далайн бүсийн шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлж орохоор боллоо.

Тэргүүн байр хүртсэн “Magnus” багийн гишүүд:
- Б.Түмэндэмбэрэл (Санхүү менежмент-4)
- П.Даваажаргал (Санхүү менежмент-4)
- Э.Энхбаяр (Санхүү менежмент-4)
- М.Нямжаргал (Санхүү менежмент-4)
- Б.Анударь (Санхүү менежмент-4)
- Удирдсан багш: Д.Одбилэг (Санхүүгийн тэнхимийн ахлах багш)

Тус тэмцээнд амжилттай оролцсон багш, оюутнууддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

