Хайж байна...

МУИС-ийн Боловсрол судлалын тэнхимээс зохион байгуулдаг “Их сургууль, коллежид багшлах эрх олгох сургалт”-д урьж байна

Share Button

Сургалтын товч мэдээлэл:

  • Үргэлжлэх хугацаа: Нийт 5 долоо хоног
  • Сургалт: Бямба, Ням гараг бүр 09.00-16.00 цагийн хооронд хичээллэнэ.
  • Сургалтын хэлбэр: Танхим болон цахимаар хосолсон сургалт
  • Байршил: Монгол Улсын Их Сургууль (танхим)
  • Сургалт эхлэх хугацаа: 2026 оны 03-р сарын 21-ний Бямба гараг

Сургалтын бүртгэл:

  • Бүртгэл дуусах хугацаа: 2025 оны 03 дугаар сарын 18-ны 23:00 цаг
  • Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/o6VK26wVnDnb1RGx9

Бүртгэлийн хуудсанд хавсаргах материал:

  1. Магистр, докторын диплом (хуулбар) /доктор бол зөвхөн докторынх/. Дүнгийн хуулбар шаардлагагүй.
  2. Сургалтын төлбөрийн баримт (820.000 төгрөг)
  3. Иргэний үнэмлэх (хуулбар)

Сургалтын төлбөр:

  • Сургалтын төлбөр 820,000 төгрөгийг доорх дансанд тушаана. Хаан банк 20000 500 5041123790 /МУИС-Шинжлэх ухааны сургуулийн данс/

Жич: Төлбөрийн зориулалт хэсэгт “багшлах эрхийн сургалтын төлбөр” гэж бичээд “овог нэр”, “регистрийн дугаар”-аа тодорхой бичнэ үү. Сургалтын төлбөрийн баримтыг бүртгэлийн холбоосоор орж хавсаргана.

Суралцагчдад тавих шаардлага: Энэхүү сургалтад их сургуульд багшлах сонирхолтой, магистр болон магистраас дээш боловсролын зэрэгтэй хүмүүс хамрагдах эрхтэй.*** Бакалаврын зэрэгтэй бол материалыг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Бүртгэл: 2026.03.08 – 2025.03.18-ны 23:00 цаг хүртэл бүртгэнэ.

*** Формыг бөглөж, дээрх материалыг бүрдүүлж, төлбөрийг бүрэн төлснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу.

 

Боловсрол судлалын тэнхим

(МУИС-ийн хичээлийн II байр, 226 тоот танхим)

Утас: 77307730-2331

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар