МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газраас “Албан хэрэг хөтлөлт, хууль, хүний нөөцийн мэргэжил, арга зүйн сургалт” зохион байгуулан тэнхимийн эрхлэгч, тэнхимийн туслах ажилтан, бүрэлдэхүүн сургуулийн захирлын туслах ажилтан, захиргааны гүйцэтгэх ажилтан болон цалин хөлс хариуцсан нягтлан бодогч нар хамрагдаж, өдөр тутмын ажил үүрэгтээ мөрдөх хууль, журам, мэргэжил, арга зүйн мэдлэгээ бататгалаа.




Тус сургалт нь МУИС-ийн хэмжээнд албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг нэгдсэн арга зүй, стандартын дагуу хэрэгжүүлэх, албан баримт бичиг боловсруулах, бүртгэх, хянах, архивд шилжүүлэх үйл явцын чанар, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн юм.
Сургалтаар дараах үндсэн чиглэлийн хүрээнд мэдлэг, мэдээлэл олгож, практик арга зүйг танилцуулан оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Үүнд:
- Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын мэргэжил, арга зүй;
- Хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг боловсруулах арга зүй;
- Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хууль, журмын зүйл, заалт ашиглах арга зүй;
- Байгууллагын архивын үйл ажиллагаа, архивд баримт хүлээлгэн өгөх арга зүй;
- Албан хэрэг хөтлөлттэй холбоотой Монгол хэлний зөв бичих зүй, найруулга зүй.

МУИС-ийн үйл ажиллагааны уялдаа холбоо, зохион байгуулалт, бүтээмжийг дээшлүүлэхэд албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн стандарт, баримт бичгийн боловсруулалт, хууль журмын хэрэгжилт чухал үүрэгтэй. Энэхүү сургалт нь ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээс гадна их сургуулийн хэмжээнд албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн соёлыг дээшлүүлэх, баримт бичгийн чанар, хариуцлага, ажлын уялдаа холбоог сайжруулах ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар





