Хайж байна...

МУИС-ийн оюутны байрны шинэ оюутнуудад зориулсан “Оюутны байранд хэрхэн дасан зохицох вэ?” сургалт өдөрлөг зохион байгууллаа

Share Button

Оюутны хөгжлийн газраас оюутны байранд амьдарч байгаа 1 дүгээр түвшний шинэ суралцагчдад зориулан “Оюутны байранд хэрхэн дасан зохицох вэ? сургалт, өдөрлөг зохион байгууллаа. Сургалтаар оюутан суралцагчдад МУИС-ийн Эрүүл мэндийг дэмжих төвийн эмч З.Гаравсүрэн “Оюутны дотуур байрны эрүүл ахуй” сэдвээр сургалт яриа хийж цэвэр орчин, зөв хандлагын талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

 

Мөн Оюутны хөгжлийн газрын сэтгэл зүйч Г.Алтантуяа “Харилцаанд тулгардаг саад бэрхшээл ба дасан зохицол”, Оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн Э.Мишээл “Оюутны хөгжил, үйлчилгээний танилцуулга”, Карьер хөгжил хариуцсан мэргэжилтэн А.Ариунзаяа “Карьер хөгжлийн үйлчилгээний танилцуулга, хиймэл оюуны эринд хүн оюунаа хэрхэн өөрчлөх вэ? сэдвээр тус тус сургалт хийв.

Тус өдөрлөгт МУИС-ийн оюутны байранд амьдарч буй 60 гаруй суралцагч оролцож, хэрэгтэй мэдээллээ нэг дороос авлаа. Оролцсон суралцагчдыг МУИС-ийн брэндийн гарын бэлгээр урамшуулав.

Бидний зохион байгуулсан сургалт, өдөрлөгт идэвхтэй хамрагдсан оюутнууддаа талархал илэрхийлье.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар