Хайж байна...

МУИС-ийн Шонхорууд эмэгтэй баг Азийн их, дээд сургуулиудын 3х3 сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

Share Button

БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан “Asian University 3×3 Basketball Tour 2026 Opener” буюу “Азийн их, дээд сургуулиудын 3х3 сагсан бөмбөгийн цуврал тэмцээний 2026 оны нээлтийн шат” олон улсын тэмцээнд Монгол Улсын Их Сургуулийн “Шонхорууд” эмэгтэй баг Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцлоо.

Тус тэмцээнд МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн багш, дасгалжуулагч Р. Гантулга болон

  • ШУС-ХУС-ын Хэл, уран зохиол хөтөлбөрийн III түвшний оюутан Б.Энхмэнд
  • ШУС-ХУС-ын Хэл шинжлэл хөтөлбөрийн III түвшний оюутан Н.Номин
  • ШУС-НУС-ын Сэтгэл, судлал хөтөлбөрийн I түвшний оюутан Г.Яруу-Эгшиглэн
  • БС-ийн Худалдаа хөтөлбөрийн I түвшний оюутан Э.Энх-Од нар оролцов.

Энэхүү олон улсын тэмцээнд оролцсон нь МУИС-ийн оюутан тамирчдын ур чадвар, өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд сорих, туршлага хуримтлуулах, их сургуулийн спортын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал боломж боллоо. Монгол Улс болон МУИС-ийнхаа нэрийг олон улсын тавцанд төлөөлөн оролцсон дасгалжуулагч, тамирчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь спортын өндөр амжилт хүсэн ерөөе!

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар