МУИС-ийн оюутан залуусын эв нэгдэл, хамт олонч байдал, багаар ажиллах чадвар, гоо зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шинэ уран бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдол бүхий Нийгмийн Ухааны Салбарын “Урлагийн бага наадам” 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдаж долоон төрөлд аваргуудаа шалгарууллаа.

Тус тэмцээнд Нийгмийн ухааны салбарын төлөөлөл 250 гаруй оюутан оролцож нийлбэр дүнгээр:
- Тэргүүн байранд “Сэтгэл судлалын тэнхим”-ийн баг шалгарч “Шилжин явах цом”
- Дэд байранд “Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим”
- Гутгаар байранд “Социологи, нийгмийн ажлын тэнхим”-ийн баг хамт олон тус тус шалгарлаа.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Нийгмийн ухааны салбарын Оюутны зөвлөлийн дарга Э.Мөнгөншагай, Гадаад дэд дарга Г.Номин-Эрдэнэ, Дотоод дэд дарга П.Мишээлт болон Бага наадмын шүүгч Хатантуул хамтлагийн ахлагч н.Ууганхүү нар оролцон үг хэлж шагнал гардуулав.
ОХГ, Нийгмийн ухаан салбар оюутны зөвлөл

