Хайж байна...

МУИС-ийн Профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит “МУИС-ийн Электроникийн V олимпиад” амжилттай болж өндөрлөлөө

Share Button

Монгол Улсын Гавьяат багш, профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит МУИС-ийн оюутны “Электроникийн V олимпиад”-ыг 2026 оны 03-р сарын 28-ны өдөр бодлого болон дадлага гэсэн хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Олимпиадын нээлтэд Монгол Улсын Гавьяат багш, профессор Э.Дамдинсүрэн хүндэтгэлийн лекц уншлаа.

Электроникийн олимпиад нь МУИС-ийн бүх хөтөлбөрийн оюутнуудад нээлттэй явагдсан бөгөөд мэдлэг, ур чадвараараа уралдан 12 оюутан шагналт байранд шалгарлаа. Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа халуун баяр хүргэхийн сацуу та бүхний цаашдын сурлага, хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсэж, олон улсад өрсөлдөх чадварлаг, сайн инженерүүд болохыг хүсэн ерөөе.

Олимпиадын дүн

Бодлогын даалгаварт эзэлсэн байр:

1-р байр: Ч.Баттүшиг (250’000₮, өргөмжлөл)

2-р байр: О.Баярхүү (200’000₮, өргөмжлөл)

3-р байр: Д.Чойнзин (150’000₮, өргөмжлөл)

Дадлагын даалгаврын эзэлсэн байр:

PLC програмчлах даалгаврын төрөлд,

1-р байр: О.Баярхүү (250’000₮, өргөмжлөл)

2-р байр: П.Тамирбаатар (200’000₮, өргөмжлөл)

3-р байр: Б.Итгэл (150’000₮, өргөмжлөл)

 Симуляцийн даалгаврын төрөлд,

1-р байр: Ч.Баттүшиг(250’000₮, өргөмжлөл)

2-р байр: Б.Мөнхжин (200’000₮, өргөмжлөл)

3-р байр: А.Билэгт (150’000₮, өргөмжлөл)

Аналог хэлхээний даалгаврын төрөлд,

1-р байр: Э.Понсэлмаа (250’000₮, өргөмжлөл)

2-р байр: Г.Итгэлт (200’000₮, өргөмжлөл)

3-р байр: Б.Баярцэцэг(150’000₮, өргөмжлөл)

Мөн МУГБ, профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит уран бодолтын шагналыг

  • О.Эрдэнэ
  • Л.Мөнхдалай
  • Д .Чойнзин
  • Н.Даваажаргал

Энэ жилийн олимпиадыг “Электроник инженерчлэл” хөтөлбөрийн 2015 оны төгсөгчид ивээн тэтгэж, тэмцээний зохион байгуулалт, шагнал урамшуулал, үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр орууллаа. Тэдний энэхүү дэмжлэг нь оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, инженерийн сэтгэлгээг төлөвшүүлэх, цаашдын амжилтад нь урам зориг өгөхөд чухал нөлөө үзүүлсэн билээ. Иймд “Электроник” хөтөлбөрийн 2015 оны нийт төгсөгчдөдөө гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

2015 оны Электроник инженерчлэл хөтөлбөрийн төгсөгчид:

  • Б.Төрмандах
  • Т.Тулга
  • Н.Сувд-Эрдэнэ
  • Д.Баярцэцэг
  • Э.Ундраа
  • Ж.Дашбалжир
  • Б.Даваа
  • Х.Тэргэл
  • Э.Давааням
  • Ч.Мөнхбаясгалан
  • Ч.Хишигжаргал
  • Н.Баасанжав
  • Д.Төгсжаргал
  • Д.Ядамсүрэн

Мөн шагналт байр эзэлсэн оюутнуудад “Enlight LLC”  захирал Ё.Баясгалан гарын бэлэг болон компанидаа ажиллах урилга гардуулж өглөө. “Enlight LLC” компанийн хамт олонд талархал илэрхийлье.

Инженерчлэлийн хэт цахиваас хөгжлийг гал бадармуй.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар