МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэргэдэх “NUM Journalists” болон “SNITCH” клуб хамтран “Хэвлэл мэдээлэлд бидний оролцоо” парламентын мэтгэлцээний тэмцээнийг 4-р сарын 11-нд амжилттай зохион байгууллаа.
Хэвлэл мэдээллийн маргаантай асуудлуудыг хэлэлцэж, хэвлэл мэдээллийн суурь боловсролын талаар үзэл бодлоо илэрхийлэх, түгээн таниулах зорилготой тус тэмцээнд 17 баг оролцлоо.


Тэргүүн байрт “Хос Хус” – Б.Марал, Ц.Намуунаа шалгарч алтан медаль, өргөмжлөл, 250 мянган төгрөг; Дэд байрт “Хожлын Мантра” баг-Г.Хангарьд, Б.Цолмон шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл,150 мянган төгрөг; Гуравдугаар байрт “Сөрөг Өрөг” баг-О.Тэмүүжин А.Энхзаяа нар шалгарч хүрэл медаль, өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр шагнуулсан байна.
Мөн зооноос шалгарсан мэтгэлцэгчид extreme илтгэл танилцууж өрсөлдсөнөөс “The Lunatics” багийн ахлагч Д.Өлзийсайхан шилдэг илтгэгчээр шалгарлаа.
Оюутнууд хэвлэл мэдээллийн салбарын дараах 10 шийдлээр мэтгэлцсэн байна.
- Төрөөс нийгмийн сүлжээний платформуудыг зохицуулах шаардлагатай
- Хэвлэл мэдээлийн тоо (ОНМХ) олон байх тусмаа олон нийтэд ашигтай
- Онц ноцтой гэмт хэргийг нийтэд мэдээлэх нь урьдчилан сэргийлэхээс илүү сөрөг нөлөөтэй
- Төрийн байгууллага томоохон хэвлэлийн албатай байх нь ёс зүйгүй
- Худал мэдээллийг эрүүгийн хуулиар зохицуулах нь зөв
- “Хэвлэл мэдээллийн боловсрол” ерөнхий боловсролын заавал судлах хичээл байх ёстой
- Нөлөөлөгчдийг олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг “медиа оролцогч” гэж үзэх нь зөв
- ОНМХ хиймэл оюун ухаанаар мэдээ, контент бүтээлгэх нь зөв
- Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл боловсрол олгох үүрэгтэй
- Улс төрийн сурталчилгаа ил тод, хяналттай байх ёстой
Тэмцээнийг Монголын парламентын мэтгэлцээний нэгдсэн танхимын шүүгч Ц.Маргад-Эрдэнэ, О.Бат-Эрдэнэ болон үндэсний мэтгэлцээний сургагч багш Д.Идэржаргал нар шүүжээ.


Энэхүү тэмцээнийг Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр V4С – Өөрчлөлтийн дуу хоолой, Хэвлэл мэдээллийн зөвлөл, DW Akademie Asia хамтран хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд зохион байгууллаа.









