МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв болон өмгөөллийн “Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирм, Лантуун Дохио ТББ хамтран “Өсвөр насны хүүхдийн цахим орчны зохистой хэрэглээ” сэдэвт эрх зүйн боловсрол олгох сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.


Тус сургалтыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Клиникч оюутнууд “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн 13-17 насны хүүхдүүдэд орсон бөгөөд цахим орчинд өөрийн хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим орчинд бусдыг гүтгэх, доромжлоход хүлээлгэх хариуцлага зэрэг сэдвээр сургалт орж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, сургалт амжилттай явагдлаа.


