Төрийн өмчийн их сургуулиудын багш, ажилтан, хамт олны уур амьсгалыг сайжруулах, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бие бялдар болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, багийн эв нэгдэл, харилцаа холбоог нэмэгдүүлэх чухал ач холбогдол бүхий “СПОРТЫН ТЭМЦЭЭН”-ийг 2026 оны 4 дүгээр сарын 18–19-ний өдрүүдэд МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн хамт олон зохион байгууллаа.
Тэмцээнд МУИС, АШУҮИС, ШУТИС, ДХИС, ҮБХИС, СУИС, ХААИС, МУБИС-ийн баг тамирчид ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин харилцан хүндэтгэл, эв нэгдэл, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэн өрсөлдөв.

Тэмцээний зохион байгуулагчаар МУБИС, ивээн тэтгэгчээр M bank ажиллаж, шилдгүүдээ тодрууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд их сургуулиудын ректорууд, “М банк”-ны Бизнес хариуцсан дэд захирал Д.Бадруун, ахлах менежер У.Долгормаа, менежер Ч.Биндэряамаа, мэргэжилтэн Н.Хишигсүрэн нар баг тамирчдад шагнал гардуулав.
ДАРТС ЭРЭГТЭЙ
Тэргүүн байр – МУИС
ДАРТС ЭМЭГТЭЙ
Дэд байр – МУИС
ТЕННИС ЭРЭГТЭЙ
Дэд байр – МУИС
ТЕННИС ЭМЭГТЭЙ
Дэд байр – МУИС
ТЕННИС ХОСЫН ТӨРӨЛ
Дэд байр – МУИС
САГСАН БӨМБӨГ ЭРЭГТЭЙ БАГ
Гутгаар байр – МУИС
САГСАН БӨМБӨГ ЭМЭГТЭЙ БАГ
Гутгаар байр – МУИС
ВОЛЕЙБОЛ ЭМЭГТЭЙ
Дэд байр – МУИС
НИЙЛБЭР ДҮНГЭЭР
- ТЭРГҮҮН БАЙР – МУИС
- ДЭД БАЙР- АШУҮИС
- ГУТГААР БАЙР – ДХИС

Ийнхүү нийлбэр дүнгээр ТЭРГҮҮН байрыг эзэлж, шилжин явах цомын эзнээр МУИС-ийн эрдмийн хамт олон шалгарлаа.

