Хайж байна...

Ж.Наранцацралт багшийн нэрэмжит “Газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний VIII бага хурал” амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд, Барилга, Хот байгуулалтын сайд, Улсын Их Хурлын гишүүн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн газрын албаны дарга буюу Улаанбаатар хотын ерөнхий даамал, Монгол Улсын Их Сургуулийн багш, доктор Ж.Наранцацралт багшийн нэрэмжит “Газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний VIII бага хурал” 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа. 


Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны сургуулийн Газарзүйн тэнхим, хамтран зохион байгуулагчаар Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн ерөнхий газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Наранцацралт сан, Монголын Кадастрын Холбоо ажиллалаа. 

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газрын судалгаа шинжилгээ, бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Амарсайхан, Москвагийн ГУЗ хамт төгсөгч, МУ-ын зөвлөх инженер, ахмад газар зохион байгуулагч Т.Соёлхүү, доктор Ж.Даваабаатар нар болон Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал доктор, профессор В.Батцэнгэл, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Г.Бямбахүү, Наранцацралт сангийн тэргүүн Н.Соёмбо нар хүрэлцэн ирж хуралд оролцогч нарт амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүллээ. 

Хурлын 1 дүгээр шатанд МУИС, ШУТИС, ХААИС, ҮТИС-ийн оюутнуудын нийт 17 судалгааны ажил ирснээс 2 дугаар шатанд 9 судалгаа, илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлж, дүнг гаргаснаар шүүгчдийн нэгдсэн үнэлгээгээр: 

1-р байр – ШУТИС, ГУУС, Геодезийн салбар, 4-р түвшин, Б.Өнөрмаа, Ж.Ундармаа, Г.Эрдэнэ-Очир, М.Отгонбилэгт /Удирдагч: Б.Гантулга, ШУТИС, ахлах багш/ “Дроны зураглалаар барилгажсан хэсгийн гадаргын тоон загварыг боловсруулж олон нийтэд нээлттэй веб GIS үүсгэсэн үр дүн” 

2-р байр – ХААИС, АЭС, ГЗБ хөтөлбөрийн 4-р түвшин, Э.Лхамсүрэн /Удирдагч: Б.Сэр-Од, ХААИС, ахлах багш, доктор/ “Машин сургалтын арга ашиглан газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлтийг тодорхойлох боломж (Сэлэнгэ аймаг, Баянгол сум 2017, 2025)” 

3-р байр – МУИС, Газарзүйн тэнхим, БОЗТС хөтөлбөрийн 4-р түвшин, Д.Маралгуа /Удирдагч: Ч.Болорчулуун, МУИС, ахлах багш/ “GeoAI-д тулгуурласан орон зайн өгөгдлийн шинжилгээ загварчлал” 

Тусгай байр – МУИС, Газарзүйн тэнхим, БОЗТС хөтөлбөрийн 4-р түвшин, Б.Аззаяа /Удирдагч: Б.Сайнбуян, МУИС, доктор, дэд профессор/ “Зайнаас тандан судлал болон машин сургалтын аргыг ашиглан тариалангийн бүс нутгийн ургамлын цэвэр анхдагч бүтээгдэхүүнийг тооцох нь” 

Тусгай байр – ХААИС, АЭС, ГЗБ хөтөлбөрийн 4-р түвшин, М.Уранцэцэг /Удирдагч: Б.Сэр-Од, ХААИС, ахлах багш, доктор/ “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь газар ашиглалтын нөлөөллийн орон зайн тархалтыг зураглах нь” илтгэлээр тус тус хүртлээ. 

1-р байр – ШУТИС, ГУУС, Геодезийн салбар, 4-р түвшин, Б.Өнөрмаа, Ж.Ундармаа, Г.Эрдэнэ-Очир, М.Отгонбилэгт 

2-р байр – ХААИС, АЭС, ГЗБ хөтөлбөрийн 4-р түвшин, Э.Лхамсүрэн 

3-р байр – МУИС, Газарзүйн тэнхим, БОЗТС хөтөлбөрийн 4-р түвшин, Д.Маралгуа 

Тусгай байр – МУИС, Газарзүйн тэнхим, БОЗТС хөтөлбөрийн 4-р түвшин, Б.Аззаяа 

Тусгай байр – ХААИС, АЭС, ГЗБ хөтөлбөрийн 4-р түвшин, М.Уранцэцэг 

Шагналт байруудад шалгараагүй ч шилдэг 9 илтгэлд багтсан МУИС-ийн оюутан Т.Доржхорол, Д.Мөнхжавхлан, М.Дуламсүрэн, Ж.Мөнх-Эрдэнэ, ҮТИС-ийн оюутан Ц.Юмчинням нарт шилдэг илтгэлийн БАТЛАМЖ-ийг дурсгалын зүйлийн хамт гардуулж, амжилт хүслээ. 

Энэ удаагийн хурлын шагналт байр тус бүрийн мөнгөн шагналыг:  

1-р байрын шагнал 1 500 000 төгрөг – “Наранцацралт сан” 

2-р байрын шагнал 800 000 төгрөг – “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар” 

3-р байрын шагнал 500 000 төгрөг – “Монголын Кадастрын Холбоо” 

Тусгай байрын шагнал 300 000 төгрөг – “Нийслэлийн газар зохион байгуулалтын алба” 

Тусгай байрын шагнал 100 000 төгрөг – “Монгол Улсын Их Сургууль” тус тус ивээн тэтгэж оролцсонд явдалд талархал илэрхийлж байна. 

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ VIII БАГА ХУРАЛД ӨГҮҮЛЛЭЭ ИЛГЭЭЖ, ОРОЛЦСОН НИЙТ ОЮУТНУУДЫНХАА ЦААШДЫН ЭРДМИЙН ИХ ҮЙЛСЭД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ. 

 

МУИС-ийн Газарзүйн тэнхим 

Фото агшин: 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар