2011-2012 оны хичээлийн жилд шинээр элсэн орж байгаа оюутнуудад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх нэгдсэн үзлэгийг хийх болсон тулд өргөнөөр хамруулна уу.
Үзлэгийг мэргэжлийн эмч нар дараах чиглэлүүдээр 2001 оны 8-р сарын 24-31-нийг дуустал явуулна.
- Дотор
- Зүрх судас
- Арьс өнгө
- Мэдрэл
- Чих хамар хоолой
- Шүд
- Ерөнхий дүгнэлт
Эрүүл мэндийн үзлэгийг оюутны 1-р байрны нэг давхрын МУИС-ийн Хүн эмнэлгийн төв дээр явуулна. Иймд бүрэлдэхүүний сургуулиудад анхааруулахад шинээр элсэн орж байгаа бүх оюутнуудаа эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах талаар Сургалтын албадаараа дамжуулан идэвхтэй зохион байгуулахыг мэдэгдэж байна.
МУИС-ИЙН ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН
БОДЛОГЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН
ДЭД ЗАХИРАЛ Д-р. Б.ДАВААСҮРЭН