Хайж байна...

МУИС-ийн зэргийн бус сургалтын журмын танилцуулга, мэдээлэл түгээх, санал солилцох уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийг 2030 он хүртэл хөгжүүлэх Стратеги төлөвлөгөөний Зорилго 2.3.2 үйл ажиллагааны болон Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрийн санхүүжилттэй “Украйн болон Монгол улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих зэргийн бус сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь – DOMANI” төслийн хүрээнд МУИС нь 2025 оны 11 сард “Зэргийн бус сургалтын журам”-ыг батлан хэрэгжүүлж байна. Уг журам, түүний онцлог, хэрэгжилтийн явцыг олон нийтэд танилцуулж, санал солилцох зорилго бүхий уулзалтыг 2026 оны 04 сарын 30 өдөр Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар DOMANI төслийн багтай хамтран Багш, оюутны хөгжлийн төвийн 506 тоот өрөөнд зохион байгуулав. Уг уулзалтад МУИС-ийн бүтцийн болон гаднын 14 байгууллагаас 25 хүн оролцож, 4 сэдвээр илтгэл хэлэлцүүлж, асуулт-хариулт, хэлэлцүүлэг өрнүүллээ. Танилцуулсан илтгэлүүд:

  • Зэргийн бус сургалтын журмын танилцуулга: МУИС-ийн СХЧБГ-ын дарга С.Булгантамир
  • Зэргийн бус сургалт дахь Европын Холбооны улс орнуудын туршлага: профессор О.Алтансүх
  • Эстони улсын зэргийн бус сургалтын онцлог, хөгжил: профессор Anton Shkaruba
  • МУИС-ийн хэрэгжүүлж буй зэргийн бус сургалтын сайн туршлага: дэд профессор А.Дэлгэржаргал

Уг уулзалтын үйл ажиллагаанд Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв дэмжлэг үзүүлж ажилласан бөгөөд уулзалтад ирж амжаагүй багш, ажилчид болон МУИС-ийн түнш байгууллагуудад зориулсан дүрс бичлэгийг бэлтгэж, олон нийтэд цацна.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Төслийн цахим хуудас:           https://domaniproject.eu/

Төслийн Facebook хуудас:      https://www.facebook.com/groups/domani

Төслийн YouTube суваг:         https://www.youtube.com/@DomaniProject

 

Нийтлэл бэлтгэсэн: О.Алтансүх, МУИС

 

Мэдэгдэл

Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаа нь Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлагийн (EACEA) албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.

DOMANI төслийг Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрөөс санхүүжүүлсэн.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар