МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Ерөнхий Боловсролын “Улаанбаатар” сургуулийн 5 дугаар ангийн сурагчдад “Үндсэн хуулиа танин мэдэхүй I” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.



Сургалтын зорилго нь бага насны хүүхдүүдэд Үндсэн хуулийн талаарх мэдлэг олгох, иргэний эрх, үүргээ ухамсарлахад нь туслахад чиглэглэгдсэн болно.
Энэхүү сургалтаар:
- Хууль, дүрэм журам бидэнд хэрэгтэй юу?
- Үндсэн хууль гэж юу вэ?
- Сурагчийн эрх, үүрэг юу вэ?
- Зөв, бурууг хэрхэн ялгах вэ?
- Эх орноо хайрлан хамгаалахад сурагчдын оролцоо юу вэ? гэх сэдвүүдээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.



Сургалтад тус сургуулийн 80 сурагч хамрагдаж, хуулийг дээдлэх нь нийгмийн дэг журмыг сахиулахад чухал болохыг таньж мэдсэн юм. Энэхүү сургалт нь ирээдүйд зөв төлөвшилтэй, хуулиа дээдэлдэг иргэнийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой сургалт боллоо.

