СУРГАЛТ-СУДАЛГААНЫ БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
НИЙЛҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД ИЛГЭЭХ УРИЛГА
“Украйн болон Монгол улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих зэргийн бус сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь – DOMANI” төсөл
Захиалагч: Монгол улсын их сургуулийн DOMANI төсөл
Худалдан авалтын төрөл: Сургалт-судалгааны багаж, тоног төхөөрөмж
Худалдан авалтын дугаар: МУИС_DOMANI_2026-02
Санхүүжилтийн эх үүсвэр: DOMANI төслийн хөрөнгө оруулалт
Нийт төсөвт өртөг: 55,512,000 ₮
Тухайн онд санхүүжих төсөвт өртөг: 55,512,000 ₮
ХАА-ны мөрдөх журам: Харьцуулалтын арга
Огноо: 2026-06-25
ХУДАЛДАН АВАЛТЫН ЗАРЛАЛ
Монгол улсын их сургууль нь DOMANI төслийн хөрөнгө оруулалтаар худалдан авах сургалт-судалгааны багаж, тоног төхөөрөмжийн жагсаалтад заасан техникийн шаардлага, үзүүлэлт хангасан багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналд дор дурьдсан материалуудыг хавсаргасан байна. Үүнд:
- Албан бичиг – урьдчилгаа төлбөр 50%-аас хэтрэхгүй
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Компанийн товч танилцуулга
- Нийлүүлэх барааны техникийн үзүүлэлттэй дэлгэрэнгүй танилцуулга, зураг
- Барааны өөрийн болон угсралт, суурилуулт орсон үнийн санал
- Баталгаат хугацааны мэдээлэл
- Бараа нийлүүлэх хуваарь
Үнийн саналыг 2026 оны 07-р сарын 09-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 424 тоот (91993096) эсвэл altansukh@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү. Үнийн саналыг ажлын 5 хоногийн дотор нээх бөгөөд нээснээс хойш ажлын 30 өдрийн хугацаанд хүчинтэй байна.
Монгол, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо ,
Их сургуулийн гудамж 1, Хичээлийн 2-р байр, 424 тоот хаалга
Утас: 91993096
Дээрх багаж, тоног төхөөрөмжийн дагалдах хэрэгсэл бүгд байх ёстой буюу хэрэглэхэд бэлэн байна.

