Хайж байна...

“Амьдрал бэлэглэе” цусны донорын өдөрлөг болно

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн газар, МУИС-ийн дэргэдэх залуучуудын Улаан загалмай клубээс санаачлан жил бүр Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цусны донорын өдөрлөгийг Монгол Улсын Их Сургууль дээр зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн цусны донорын өдөрлөг нь 2026 оны 9 дүгээр сарын 16, 17 -ны өдрүүдэд 09:00-13:00 цагийн хооронд 2 өдрийн турш Багш, оюутны хөгжлийн төвийн 5 давхарт зохион байгуулагдах гэж байна.

Хэрэв та өөрийгөө эрүүл гэж боддог бөгөөд дараах шаардлагыг хангаж байна гэж үзвэл донорын өдөрлөгт хүрэлцэн ирээрэй. Үүнд:

  • 6-аас дээш цаг унтаж амарсан байх,
  • Өмнөх өдөр нь шарсан хуурсан тостой, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх,
  • Спиртийн төрлийн бүтээгдэхүүн 3 хоног хэрэглээгүй байх,
  • Эмэгтэйчүүд сарын тэмдэг бүрэн дуусаад 3-с дээш хоног болсон байх,
  • Сүүлийн 1 сар антибиотик эмчилгээ хийлгээгүй байх,
  • Сүүлийн 6 сарын хугацаанд шивээс хийлгээгүй байх зэрэг болно.

Цусаа тогтмол хугацаанд өгөх/хандивлах нь дараах ач холбогдолтой. Тухайлбал:

  • Бие мах бодид төмрийн хэт ачааллыг бууруулснаар төмрийн илүүдэл, хорт хавдар, зүрхний шигдээс, тархинд цус харвах өвчнүүдээс сэргийлэх бөгөөд
  • Таны 1 удаагийн өгсөн цус 3 хүнд амьдрал бэлэглэх юм шүү.

Сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлж, улс орны хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлэн, цусны нөөцийн сан бүрдүүлэх үйлсэд идэвхтэй хамрагдахыг оюутан суралцагч, багш ажилтнууд та бүхнээс хүсье.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар