Хайж байна...

МУИС-ийн ректор Б.Очирхуяг Нийтийн удирдлагын тэнхимийн 15 жилийн ойн хүрээнд гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Share Button
МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхим байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус арга хэмжээнд МУИС-ийн Хүндэт доктор Проф. Др. Штефан Хансельманн, ХБНГУ-ын Шпайерын Төрийн удирдлагын их сургуулийн Проф. Др. Холгер Мюленкамп, хатагтай Кристин Мюленкамп, БНСУ-ын Хансоны их сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн Дэд Проф. Др. Ионжү Ким нар хүрэлцэн ирэв.
МУИС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийг төлөөлөн тэнхимийн эрхлэгч Дэд Проф. Др. Г.Мягмар, Дэд Проф. Др. Д.Алтантуяа, Ахлах багш, Др. Э.Энхчимэг нар байлцав.
Талууд нийтийн удирдлагын чиглэлээр олон улсын академик хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт, судалгааны чиглэлээр мэдлэг, туршлага солилцох, их сургуулиуд болон олон улсын хөгжлийн байгууллагуудын түншлэлийг бэхжүүлэх боломжийн талаар санал солилцов.
МУИС-ийн ректор Б.Очирхуяг Нийтийн удирдлагын тэнхим байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан тэнхимийн хамт олонд баяр хүргэж, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдах “МУИС–Манлайлал: Шилжилтийн үеийн чадавхын хөгжил–2026” олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилт хүслээ.
Нийтийн удирдлагын тэнхим
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар