2024 онд “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” шинээр батлагдаж, энэхүү бодлого нь улс, орны тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийн гол стратеги болохын зэрэгцээ бүс нутгийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлснээрээ онцлог юм.
Энэхүү “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д тулгуурлан, МУИС-ийн харьяа Хот, бүс нутгийн хөжлийн судалгааны хүрээлэнгээс “Бүсчилсэн хөгжлийн бодлого” анхны номоо бичиж, хэвлүүлэн 2026 оны 10-р сарын 13-нд шинэ номын нээлтээ хийлээ.

Номын баярт МУИС-ийн удирдлагууд, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, ШУА-ийн харьяа Газарзүй, гео экологийн хүрээлэн, ШУА-ийн Их сургууль, МУИС-ийн Газарзүйн тэнхмийн төлөөллүүд болон бусад багш, эрдэмтэн, судлаачид оролцов.
Номын баярыг нээж, МУИС-ийн харьяа Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал Проф, В.Батцэнгэл үг хэлэв.

Тээрээр Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого нь зөвхөн нэг салбарын асуудал биш, харин улс орны нийгэм, эдийн засгийн өсөлт, хүний хөгжил, байгаль орчны тогтвортой байдал, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдал, орон зайн төлөвлөлт гэх мэт олон асуудлыг өргөн хүрээгээр авч үздэг цогц бодлого юм гэж онцлон тэмдэглэв.
Мөн “Бүсчилсэн хөгжлийн бодлого” номны ерөнхий редактор Проф,Sc.D Р.Ринчинбазар талархал дэвшүүлэн үг хэлж, ном бичсэн зохиогчдод баяр хүргэж, цаашид цуврал номнууд бичиж, олны хүртээл болгох зорилготой байгаа гэдгээ онцлон тэмдэглэсэн байна.

Номын баярт ШУА-ийн Их Сургуулийн захирал Sc.D, Д.Баттогтох, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Дэд проф, Ph.D Д.Эрдэнэбаяр болон бусад албаны хүмүүс баяр хүргэж, үг хэлэв.


МУИС-ИЙН ХАРЬЯА ХОТ, БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН

