Хайж байна...

“Гамшигт бэлдэх нь” сэдэвт тусгай лекц болно

2026-12-08 11:00

МУИС-ийн Эрдмийн танхим

Share Button

МУИС болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) хамтран хэрэгжүүлж буй “Японы модернизац ба хөгжил судлал” (JICA Chair) хичээлийн хүрээнд “Гамшигт бэлдэх нь: Японы түүхэн сургамж ба эрсдэлийг бууруулах арга зам” сэдэвт тусгай лекц зохион байгуулагдах гэж байна.

Лекцийг ЖАЙКА-ийн Гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн ахлах зөвлөх, Тохокү их сургуулийн IRIDeS хүрээлэнгийн тусгай профессор, Нагоя их сургуулийн DMRC төвийн зочин профессор Саторү Нишикава удирдан явуулна. Модератороор МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимийн профессор С. Баттулга ажиллана.

Хэзээ: 2026 оны 12 дугаар сарын 8-ны өдөр (Мягмар), 11:00-12:30 цагт

Хаана: МУИС-ийн Хичээлийн I байрны 2 давхар, Эрдмийн танхим (Дугуй заал)

Хэл: Япон-Монгол синхрон орчуулгатай.

Бүртгэл: Лекцэд оролцох хүсэлтэй хүмүүс QR кодоор бүртгүүлэх бөгөөд эхний 120 оролцогчийг бүртгэнэ.

Холбоо барих:

МУИС-ийн Хамтын ажиллагааны газар
И-мэйл: cooperation@num.edu.mn

Та бүхнийг хүрэлцэн ирж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Япон улсын туршлагаас суралцахыг урьж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар