Хайж байна...

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулна

2026-11-30 11:30

Багш, оюутны хөгжлийн төв

Share Button

Дэлхийн “ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг тохиолдуулан МУИС-ийн Оюутны хөгжлийн газар, МУИС-ийн эмнэлэг, МУИС-ийн дэргэдэх Залуучуудын улаан загалмай клубээс Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн өдөрлөг” зохион байгуулна.

Өдөрлөгийн хүрээнд МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 5 давхарт 11:30-14:00 цагийн хооронд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс HIV болон элэгний B, C вирусын түргэвчилсэн тест оношилгоо  үнэ төлбөргүй хийж, суралцагчдад “ДОХ, ХДХВ, БЗДХ-ын эрсдэлээс урьдчилан сэргийлэх” сургалт мэдээлэл өгөх үйл ажиллагааг тус тус зохион байгуулна.

Оюутан суралцагчид та бүхнийг тус өдөрлөгт хүрэлцэн ирж, идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар