Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Үндсэн хуулийн эрх зүй-2026” мэтгэлцээний шигшээ шатны шалгаруулалт 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн ордонд боллоо.

Тус мэтгэлцээн нь оюутнуудын Үндсэн хуулийн эрх зүй болон Үндсэн хуулийн процессын эрх зүйн онолын мэдлэгээ практикт бататгах болон мэтгэлцэх, дүн шинжилгээ хийх ур чадварт суралцуулах ач холбогдолтой юм. Энэхүү мэтгэлцээн нь 3 үе шаттай үргэлжилсэн бөгөөд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн Сургуулийн “СЭЦЭН” баг ТЭРГҮҮН байр эзэлж , “Шилдэг илтгэгч”-ээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн Сургуулийн 5 дугаар түвшний оюутан Б.Хонгорзул тодорлоо.



Тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

