2013 оны 6 дугаар сарын 1-2-нд Бээжин хотноо Бээжингийн олон улс судлалын их сургууль (BISU), Хятадын орос хэл-утга зохиолын багш нарын холбооноос “Преподавание русского языка в условиях интернационализации образования” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион явуулав. Хуралд ОХУ, БНКазакстан Улс, Монгол Улс, БНХАУ-ын эрдэмтэн судлаач багш нар уригджээ. МУИС-ийн ОУХС-ийн Дипломат орчуулгын тэнхимийн багш МУ-ын Гавъяат багш, проф.Ц.Саранцацрал (Sc.D.) “ Языковая политика и русский язык в образовательном пространстве Монголии” сэдвээр илтгэл тавьж оролцоод ирлээ.